Давуу талууд

Хялбар ашиглах боломжийг олгоно

  • Ашиглахад хялбар

    Ашиглахад хялбар

    Хэрэглэхэд хамгийн хялбар дизайныг танд зориулан бүтээсэн.

  • Офлайн горим

    Офлайн горим

    Интернетгүй үедээ ч өөрийн санхүүгээ бүртгэх боломжтой.

  • Орлого, зарлагын категори

    Илүү цэгцтэй

    Орлого, зарлагыг категориудад ангилан хялбар бүртгэх

Авдар апп: зарлага оруулах болон зарлагын категори сонгох дэлгэц
  • Үүлэн технологи

    Үүлэн технологи

    Орлого, зарлагынхаа мэдээллийг үүлэн технологоор хадгалах

  • Санхүүгийн тайлан

    Санхүүгийн тайлан

    Санхүүгийн тайланг инфо графикаар харах

  • Ухаалаг мэдэгдэл

    Ухаалаг мэдэгдэл

    Танд өдөр бүр, хүссэн цагт тань бүртгэлээ хийхийг сануулна.

Ач холбогдол

Орлого, зарлагаа бүртгэдэг апп нь танд дараах эерэг нөлөө үзүүлнэ

Зардлаа оновчтой удирдах

Апп нь таны зарлагын задаргааг харуулж категориудад ангилан харуулна. Ингэснээр та зардлаа оновчтой удирдаж, хэмнэлт хийх боломжтой.

Санхүүгийн зорилгодоо хүрэх

Зорилгодоо хүрэхийн тулд хэрэгцээт зардлаа тооцоолж, төсөв зохиох. Ингэснээр хэрэгцээгүй зардлаа танаж чадна.

Санхүүгийн зөв дадлыг төлөвшүүлэх

Орлого, зарлагаа тогтмол бүртгэж хянах нь танд санхүүгийн зөв дадлыг төлөвшүүлэхэд тусална. Энэ нь урт хугацаандаа таны санхүүгийн байдалд эерэгээр нөлөөлнө.

Авдар апп: данс үүсгэх болон сарын зарлагын тайлан

Дараах боломжуудыг олгоно

  • Харилцах, хадгаламж, зээл, авлагын дансуудыг үүсгэх ба дансны вальтын төрлийг сонгох боломжтой. (₮, $, €, ¥, ₩, ₽)

  • Та категориудаас сонгон орлого, зарлагаа бүртгэх боломжтой. Мөн өөрийн үүсгэсэн данс хоорондоо шилжүүлэг хийх боломжтой.

  • Та шинэ категори үүсгэн хувийн санхүүгээ бүртгэх боломжтой.

  • Монгол болон Англи хэлээр ашиглах боломжтой.

  • 2 төрлийн интерфейсээс сонгон ашиглах боломжтой

  • Хүссэн цагтаа орлого, зарлагын бүртгэлийг сануулах мэдэгдэл авах боломжтой.

  • Өөрийн бүртгэлээр нэвтрэн үүлэн технологид бүртгэлээ хадгалах боломжтой

  • Долоо хоног, сар, жилээр зарлагуудаа эсвэр орлогуудаа харьцуулах боломжтой

Авдар апп: хэл сонгох болон гэрэл, харанхуй загвар сонгох дэлгэц

Хэрхэн ажилладаг вэ?

Санхүүгийн зорилгодоо хүрэхийн тулд эхлээд мөнгөө хаана зарцуулж байгаагаа мэдэх хэрэгтэй. Авдар апп үүнийг гурван энгийн алхмаар шийднэ.

1

Дансаа үүсгэ

Харилцах, хадгаламж, зээл, авлагын дансаа үүсгээд төгрөг, доллар, евро, юань, иен, вон, рубль зэрэг валютаас сонгоно. Өөр өөр валюттай дансуудын нийт үлдэгдлийг таны сонгосон үндсэн валютаар нэг дор харуулна.

2

Орлого, зарлагаа бүртгэ

Гүйлгээ бүрийн дүнг оруулаад хүнс, такси, гадуур хооллох, цалин гэх мэт эможи бүхий категориос сонгоход л болно. Мөн данс хооронд шилжүүлэг хийж, тэмдэглэл нэмж, гүйлгээний огноог өөрчлөх боломжтой.

3

Тайлангаа хар

Долоо хоног, сар, жилээр зарлага эсвэл орлогоо графикаар харж, аль категорид хамгийн их мөнгө зарцуулж байгаагаа тодорхойлно. Ингэснээр хэрэгцээгүй зардлаа танаж, хуримтлалаа нэмэгдүүлэх боломжтой болно.

Хэрэглэгчийн интерфейс

Авдар аппликейшны хэрэглээний зургуудыг жишээгээр орууллаа.

Түгээмэл асуулт

Авдар аппын талаар хэрэглэгчдийн хамгийн их асуудаг асуултуудад хариуллаа.

Авдар апп гэж юу вэ?

Авдар апп бол орлого, зарлагаа бүртгэж, хувийн санхүүгээ хянахад зориулсан гар утасны аппликейшн юм. Бид «Зорилгодоо хүрэхийн тулд эхлээд бүртгэ» гэсэн уриаг баримталдаг: мөнгөө хаана зарцуулж байгаагаа тодорхой мэдэж байж л санхүүгийн зорилгодоо хүрнэ.

Интернетгүй үед ашиглаж болох уу?

Болно. Авдар апп таны бүртгэлийг утсан дээр тань хадгалдаг тул интернетгүй үед ч орлого, зарлагаа бүртгэж, тайлангаа харах боломжтой. Хэрэв та бүртгэлээрээ нэвтэрсэн бол интернетэд холбогдох үед мэдээлэл тань үүлэн технологид хадгалагдана.

Заавал бүртгүүлэх шаардлагатай юу?

Үгүй. «Нэвтрэхгүйгээр ашиглах» сонголтоор шууд эхэлж болно. Харин имэйлээрээ нэвтэрвэл бүртгэл тань үүлэнд хадгалагдах тул утсаа солих эсвэл аппаа дахин суулгахад мэдээллээ алдахгүй.

Ямар валют дэмждэг вэ?

Төгрөг, ам.доллар, евро, юань, иен, вон, рублийн дансыг зэрэг хөтөлж болно. Өөр өөр валюттай дансуудын нийт үлдэгдлийг таны сонгосон үндсэн валютаар хөрвүүлж харуулна.

Зээл, авлагаа хэрхэн хөтлөх вэ?

Данс үүсгэхдээ «Зээл» эсвэл «Авлага» төрлийг сонгоно. Зээлийн дансны үлдэгдэл таны нийт хөрөнгөөс хасагдаж, авлага нэмэгдэж тооцогддог тул бодит санхүүгийн байдлаа нэг харцаар харна. Зээлээ төлөх бүрдээ харилцах данснаасаа зээлийн данс руу шилжүүлэг хийж бүртгээрэй.

Өөрийн категорийг нэмж болох уу?

Болно. Апп нь хүнс, такси, гадуур хооллох, боловсрол, эрүүл мэнд, цалин зэрэг 20 гаруй бэлэн категоритой ирдэг. Үүн дээр та дуртай эможигоо сонгон өөрийн категорийг нэмж, зарлагаа өөрийн хэрэгцээнд тааруулан ангилж болно.

Тайлангаа хэрхэн харах вэ?

Тайлан хэсэгт бүх дансаа эсвэл нэг дансаа сонгоод, зарлага эсвэл орлогоо долоо хоног, сар, жилээр шүүж харна. График нь тухайн хугацааны нийт дүнг харуулах бөгөөд доор нь категори тус бүрээр хэдэн удаа, хэр их мөнгө зарцуулснаа жагсаалтаар харж, зардлаа хаана хэмнэхээ шийднэ.

Бүртгэл хийхээ мартвал яах вэ?

Апп танд өдөр бүр өөрийн сонгосон цагт сануулга илгээнэ. Жишээ нь оройн 21 цагт өдрийн зарлагаа бүртгэхийг сануулахаар тохируулбал тогтмол бүртгэдэг дадал хурдан тогтоно.

Ямар утсан дээр ажилладаг вэ?

Авдар апп iPhone болон Android утсан дээр ажиллах бөгөөд App Store, Google Play-ээс татаж суулгана. Аппыг Монгол болон Англи хэлээр, гэрэлтэй эсвэл бараан загвараар ашиглах боломжтой.

Миний мэдээлэл хаана хадгалагддаг вэ?

Нэвтрэхгүйгээр ашиглах үед бүртгэл тань зөвхөн таны утсан дээр хадгалагдана. Нэвтэрсэн тохиолдолд мэдээлэл тань үүлэнд синк хийгдэх бөгөөд үүнийг хэрхэн хадгалж, ашигладгийг Нууцлалын бодлого-оос дэлгэрэнгүй уншина уу.

Холбоо барих

Санал хүсэлт, асуулт байвал бидэнд бичээрэй.

Баярлалаа!

Таны зурвасыг хүлээн авлаа. Бид тантай удахгүй холбогдоно.